Тусламж...

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.

Нийт үзсэн

Улаанбаатарт..

Хамгийн их уншсан

Followers

Хайлт

Powered by Blogger.

Эрчүүд Ангарагаас, хүүхнүүд Цолмон гарaгаас
1-р хэсэг



John Gray
Жон Грэйн энэ ном Нью Йорк Таймс сонины хамгийн их гүйлгээтэй номын жагсаалтын №1-д орж дэлхийн олон оронд орчуулагдан олон сая хүмүүсийн оюуны хүртээл болсон юм
Д.Наранцэцэг
Бостон, МА

Охин маань төрсөн эхний долоо хоног эхнэр бид хоёр үнэхээр эцэж ядарсан байлаа.... 


Охин маань шөнө болгон уйлж сэрээнэ. Эхнэр маань төрөхдөө маш их хүндрэлтэй төрсөн болохоор явж ч чадахгүй, өвчнөө намдаахаар байнга эм ууна. Хэд хоногийн дараа би ажилдаа явсны дараа эхнэрийн маань өвчин намдаах эм дууссан байсан бөгөөд надад хэлэхээс өмнө манайд айлчилж ирсэн дүүг маань гуйсанд цаадах нь эмийг нь авчрахаа мартсан байж. Тэгээд эхнэр маань өдөржин өвчиндөө шаналан хажууд нь нялх хүүхдээ харан өдрийг барсан байлаа. Орой ажлаас ирэхэд эхнэр маань "Миний өвчин намдаах эм дуусаад, би өдөржин орноосоо босож чадахгүй, намайг хайхарч буй хүн ердөө алга" хэмээн үглэхэд намайг л буруутгах гэж байна хэмээн сэтгэн өөрийгөө өмөөрч " Надад хэлэх чинь яасан юм бэ" гэж сөргөхөд "Танай дүүг гуйсан чинь мартсан байна билээ. Би өөрөөр яах ёстой юм бэ? " гэж эхнэр маань хариулав. Би ч мөчөөгөө өгөлгүй хатуу үг чулуудаж байгаад хаалга уруу эргэхэд эхнэр маань "Намайг битгий орхиж яв л даа. Чи надад яг одоо л хамгийн их хэрэгтэй байна. Бие минь өвдөж, дээр нь хэдэн өдөр нойргүй явлаа. Чи намайг сонс л доо" хэмээхэд би өөрийн эрхгүй зогслоо. "Жон чи хаврын тэнгэр шиг хувирамтгай хүн юм. Дур булаам сайхан явах үед чи миний дэргэд байж, царай зүс алдсан үед намайг орхиод явах хүн юм. Яг одоо би өвчинд өртөн, чамайг юу юунаас илүү үгүйлж байна. Намайгаа ирээд тэвэр л дээ" хэмээн гуйхад би эхнэрээ очиж тэвэрлээ. Тэр үед хүнийг хайрлахын утга учрыг ойлгосон юм. Эр хүний хувьд эмэгтэй хүн хайрлуулж, эр хүн үгийг нь сонсох нь тийм чухал байсныг ердөө ойлгодоггүй явж. Энэ явдлаас хойш бие биенийхээ ялгаатай талыг олж харан, түүнд зохицон амьдрах нь хичнээн чухал болохыг ойлгож 7 жил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бодол санааг судалсны үндсэн дээр энэхүү номоо бичлээ.

Та бүхэн эрчүүдийг Ангарагаас, хүүхнүүдийг Цолмон гарaгаас ирсэн гээд төсөөл дөө. Анх Ангарагийнхан Цолмонынхныг олж хараад сэтгэл алдран хамтдаа байх болсон байна. Тэгээд дэлхий дээр бууж ирэхдээ тэд өөр өөр гарагаас ирсэн, хоорондоо ялгаатай байх ёстой гэдгээ ор тас мартсан байна. Ингэснээр бие биенээ өөрсдийн бодож, сэтгэж буй байдлаар байх ёстой хэмээн буруу дүгнэлт хийн түүнээс болж зөрчил гарч эхэлнэ. Анх хайр дурлалд автан нийлж байсан хүмүүс бие биенээ ойлгохоо больж, эс хүндэтгэх, үл ойшоох, шүүмжлэх, ихийг шаардах зэрэг авир гаргана. Тэгээд эцэст нь юуг буруу хийсэн, юун дээр алдсанаа ойлгохгүй болно. Эр эм хүмүүсийн хоорондын ялгааг гүнзгий ойлгосноор бие биенийхээ ялгаатай талыг хүндлэн аливаа бэрхшээл тохиолдоход түүнээс гарах зөв шийдлээ олж чадна. Эхлээд эр эм хүмүүсийн ялгааг авч үзье.

Эрчүүдийн талаархи хүүхнүүдийн хамгийн их гомдоллодог зүйл гэвэл "Эрчүүд хүүхнүүдийн үгийг сонсдоггүй". Эрчүүд хүүхнүүдийн үгийг заримдаа үл ойшоон заримдаа хэлсэн үгнийх нь талыг л сонсон болж бүтэхгүй аливаа зүйлийг засаж залруулахаар Ноён.Бүгдийг-засагч малгайгаа өмсөн эхнэрийнхээ асуудлыг шийдвэрлэх тодорхой арга замыг эрэлхийлнэ. Ямар ч шийдэл гаргасан эхнэр нь үгийг маань бүрэн гүйцэд сонсохгүй байна хэмээн гомдоллоход нь гайхаж будилсан нөхөр нь дахиад л өөр нэг шийдэл олохоор зүтгэнэ. Эрчүүд хүүхнүүд асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэж бодох боловч хүүхнүүд анхаарал халамжийг хүсэмжилнэ.

Хүүхнүүдийн талаархи эрчүүдийн хамгийн гомдоллодог зүйл гэвэл
"Хүүхнүүд дандаа тэднийг өөрчлөхийг оролдож байдаг". Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийг хайрлахдаа тэдний өсөж дэгжихэд туслан хийж буй зүйлийг нь сайжруулахын төлөө зүтгэнэ. Эрчүүд хүүхнүүдийн тусламжийг хичнээн цааш нь түлхэвч хүүхнүүд боломж л гарвал туслахыг хичээнэ. Хүүхнүүд үүнийгээ эрчүүдийг халамжилж байна хэмээн үзэх боловч эрчүүд үүнийг нь өөрсдийг нь эрхшээлдээ оруулахыг завдаж байна хэмээн ойлгоно. Үүний оронд эрчүүд хүүхнүүдээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ.

Энэ хоёр асуудлыг шийдэхийн тулд хоёр ертөнцийн амьдралыг бага боловч судалж үзье.

Ангараг гарaг дээрхи амьдрал. Ангарагийнхан хүч чадал, өрсөлдөх чадвар, үр ашиг, амжилтыг юу юунаас илүү дээдэлнэ. Тэдний мөн чанар нь аливаа зорилгод хүрэх чадавхиар тодорхойлогдоно. Тэд сэтгэл судлал болон өөрийгөө өөрчлөх талын сэтгүүлийг шагайж ч харахгүй. Хүн болон аливаа сэтгэл хөдлөлийн талаар сонирхохоосоо илүү юмс обьектыг илүүд сонирхоно. Зорьсон зорилгодоо хүрснээр өөрийгөө баталж харуулах ба ингэснээр өөрөө өөртөө сэтгэл ханамжтай явна. Ангарагийнхан аливаа зүйлсийг өөрөө хийж чаддагаараа бахархана. Эр хүнд хүүхнүүд зөвлөгөө өгөхөд өөрийг нь юу хийхээ мэдэхгүй байна эсвэл өөрөө хийж чадахгүй гэж үзэж байна гэсэн сэтгэгдэл эрчүүдэд төрнө. өөрөө хийж чадах зүйл дээр бусдын туслалцаа авна гэдэг бол сул доройн шинж. Үнэхээр өөрөө хийж чадахгүй зүйл дээр өөрийн итгэдэг хүнээс зөвлөгөө хүснэ. Зөвлөгөө өгч буй хүн нь өөрийг нь хүндэтгэж байна хэмээн үзэх ба Ноён.Бүгдийг-засагч малгайгаа өмсөн даруй алт шиг зөвлөгөө өгнө. Энэ зангийн үүднээс хүүхнүүд өөрт хандан зовлонгоо тоочиход түүнийг нь засах зөвлөгөө өгөх боловч түүнийг эс хэрэгсэхэд өөрийгөө хэрэггүй хүнд тооцон сэтгэлээр унана.

Цолмон гарaг дээрхи амьдрал. Хүүхнүүд хайр, хүмүүстэй харилцах харьцаа, гоо үзэсгэлэнг хамгийн их эрхэмлэнэ. Тэдний мөн чанар нь тэдний дотоод сэтгэл, бусадтай харилцах харилцаагаар тодорхойлогдоно. Тухайн өдрийнхөө сэтгэл санааныхаа байдлаас хамаарч янз бүрийн хувцсыг сольж өмсөнө. Бие биедээ харилцан туслан, хоорондоо ярьж, бусадтай холбоотой байснаар тэдний сэтгэл санаа өөдрөг явна. Ангарагийнхан хоолонд хамт орохдоо ажил ярьсаар байгаад гарч ирж байхад хүүхнүүд хувийн асуудлаа нэлээн илэн далангүй ярилцана. Бусдыг анхаарч халамжлах нь тэдний хувьд нэгэн бахархал. Бие биендээ асуулгалгүйгээр туслах нь тухайн хүнийг маш ихээр халамжилж буй хэрэг юм. Туслалцаа авч буй хүн нь ч өөрийг нь хүн хайрлан халамжилж буйд баярладаг.

Үүнээс үүдэн хүүхнүүдэд хандаж хэлэхэд эрчүүдэд зөвлөгөө өгөхөө боль. Эрчүүд маань хүүхнүүдийг сонсож сурах хэрэгтэй. Доорхи жишээг уншаад үзээрэй.

Эхнэр нь гэртээ нэлээн ядран ирээд "Хийх зүйлс ердөө барагдахгүй юм. өөртөө ч зав гаргаж чадахгүй байна" хэмээн гомдоллоход нөхөр нь "Ингэж ядартлаа ажиллаж байхаар ажлаасаа гар. Арай өөр юм олоод хийнэ биз" гэнэ. Эхнэр нь хариуд нь "Би ч ажилдаа дуртай. Даанч заримдаа дэндүү их зүйл хийхийг шаардах юм" гэхэд нөхөр нь "Тэдний юу хэлэхийг битгий анхаар. өөрийнхөө хийж чадахыг хийнэ биз" гэж хариулна. Эхнэр нь "Ажилдаа дарагдаад эгч уруугаа утасдахаа мартчихаж. Бие нь тааруу байгаа юмсан" гэхээр "Чи дэндүү их шаналах юм. Иймээс чи аз жарАнгараггүй байгаа юм" эхнэр нь уурлан "Би дандаа шаналдаггүй. Чи миний үгийг гүйцэд сонсож чадахгүй хүн юмаа" хэмээн уурлан өөр өрөө уруу орно. Нөхөр нь ч яагаад уурласан учрыг ололгүй хоцорно.

Хэрвээ дээрхи жишээ арай өөр хэлбэрээр авч үзвэл:
Ядарсан эхнэр нь "Хийх зүйлс ердөө барагдахгүй юм. өөртөө ч зав гаргаж чадахгүй байна" хэмээн гомдоллоход нөхөр нь "Нэлээн хүндхэн өдөр болж дээ" гэнэ. Эхнэр нь "Надаас заримдаа дэндүү их зүйл хийхийг шаардах юм" гэхэд нөхөр нь "Хммм" гэнэ. Эхнэр нь "Ажилдаа дарагдаад эгч уруугаа утасдахаа мартчихаж. Бие нь тааруу байгаа юмсан" гэхээр нөхөр нь "Чи минь үнэхээр халамжтай шүү" гэж магтана. Энэ ярианы дараа эхнэр нь нөхөртөө "Чи минь намайгаа сайн ойлгох юмаа. Намайг сонссонд баярлалаа" гэж хэлнэ.

Сэтгэл нь хямарсан үед эрчүүд агуйдаа очиж нуугддаг бол хүүхнүүд сэтгэлээ онгойтол ярьдаг. Ангарагийнхан сэтгэл нь хямарсан үед өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэхийг хичээх ба түүнийгээ ил гаргаж ердөө ярихгүй. өөрийн сэтгэлээ зовоож асуудалдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд энэ үед орчин тойронд нь юу болж ердөө анзаарахгүй. Гэртээ эхнэртэйгээ ярьж байхдаа түүний бодол санааны дөнгөж 5% нь түүнд төвлөрч байхад үлдсэн 95% нь ажил төрлийн тухай бодож байдаг. Тэгээд өөрийнхөө бодлын агуйд хорАнгарагтан асуудлаа шийдэхээс нааш гарч ирэхгүй. Сэтгэл хямралаа сонин унших, телевиз үзэх гэх зэргээр тайлна. Тэгээд дараа нь бүхий л эрч хүчээрээ буцаж асуудлаа шийдвэрлэхээр зүтгэнэ. Хүүхнүүд ерөнхийдөө эрчүүдийн сэтгэлийн хямралаа хэрхэн тайлдагыг ойллгодоггүй бөгөөд өөрсдийг нь үл ойшоож байна хэмээн гоморхдог. Энэ үед нь тэднийг аль болох ойлгохыг хичээн дэндүү эмзэгээр битгий тусгаж аваарай.

Хүүхнүүд харин сэтгэл нь хямарвал түүнийгээ шийдэх арга замыг хайхаас илүүтэй өөртөө тулгарч буй асуудлыг бусдад ярьж, өөрийгөө ойлгуулснаар тайвширна. Эрчүүд хүүхнүүдийн зовлонгоо тоочиж буй байдлыг хараад тэр асуудлыг арилгах шийдлийг хайж эхэлдэг. Тэдний хувьд хэн нэгнийг буруутгах, хэн нэгнээс зөвлөгөө авах гэсэн хоёр тохиолдолд л өөрсдийн бэрхшээлийг ярьдаг болохоор түүн шигээ сэтгэнэ. Эрчүүд маань хүүхнүүийн энэ байдалтай зохицохын тулд хэдийгээр эхлээд тэднийг буруутгаж, шүүмжилж байсан ч тэвчээртэйгээр сонсож чадвал хүүхнүүд маань амархан тайвширч бүх зүйл хэвийн байдалдаа орно....... 


Үргэлжлэл бий.....

4 сэтгэгдэл

  1. Khishgee Says:
  2. Би уншиж байгаашд талдаа орчихсон ^_^

     
  3. Anonymous Says:
  4. Би ч уншиж байгаашд талыг нь ойлгосон *o*

     
  5. khishigbayar Says:
  6. үргэлжлэл нь хаана байгаан

     
  7. Anonymous Says:
  8. үргэлжлэлийг нь тавихгүй юм уу

     

Post a Comment

Админ

Хэрэгтэй сайтууд

Алжаалаа тайл...