Тусламж...

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.

Нийт үзсэн

Улаанбаатарт..

Хамгийн их уншсан

Followers

Хайлт

Powered by Blogger.

Бие хүний чиг хандлагыг тодорхойлох тест
Энэхүү мэдээллийг 1-р курсын оюутан Наранцэнгэлийн хүсэлтээр тависан болно. 
 

1967 онд Б.Бассын анх зохиосон бие хүний чиг хандлагыг тодорхойлох анкетийг толилуулж байна. Анкет нь 27 бодомжоос бүрдэх бөгөөд бие хүний чиг хандлагын гурван хэлбэрийг харуулсан 3 хувилбартай хариулттай. Судалгаанд оролцогч өөрийн үзэл санаа болон бодит байдалд хамгийн их тохрох нэг л хариултыг сонгож авна

Хариулт “хамгийн их” нь 2 оноо, “хамгийн бага” нь 0 оноо, сонгохгүй орхвол 1 оноо болно. Бүх 27 бодомжийн хариултуудыг тус бүрд нь нэмнэ. Аргачлалыг ашиглан дараах чиглэлүүдийг гаргана.
  • Өөртөө хандсан /Я/- Түгшүүр, цухалдуу зан, өрсөлдөх сонирхол, эрх мэдэл, байр суурь олж авахыг эрмэлзэх, урамшуулал шагналд дуртай.
  • Харлцаанд хандсан /О/- ямар ч нөхцөлд хүмүүстэй харлцаа тогтоох, хамтран ажиллах сонирхолтой ч ихэнхи тохолдолд хүмүүст чин сэтгэлээсээ тусламж үзүүлэх эсвэл ганцаараа тодорхой даалгавар биелүүлэх чадвар сул, бүлгээс хамаралтай, хүмүүстэй дотносох хэрэгцээтэй
  • Ажил хэрэгч чиглэсэн /Д/- Энэ нь өөрийн үзул санааг ажлийн сонирхолд нийцүүлсэн, ажлийг илүү сайн гүйцэтгэх, ажил хэргийн асуудлыг шийдвэрлэх явдал.
Заавар: “Тест нь 27 хэсгээс бүрднэ. Хэсэг бүр нь А,Б,В гэсэн 3 хувилбартай
  • Та хариултын хувилбаруудаас өөрийн санаанд хамгийн их нийцсэн 1 хувилбарыг сонгоод үсгийн өмнө “хамгийн их” буюу 2 гэсэн тоо тавиарай.
  • Дараа нь хариулт бүрээс таны үзэл санаанд огт тохирохгүй байгаа хэсгийн өмнө “хамгийн бага” буюу 0 гэсэн тоог тавиарай.
  • Тийм загвараар асуултын хариулт бүр 2 тоог өөрт тохирохоор бичнэ. Өөр ямар нэгэн тэмдэглэгээг бичиж болохгүй.
Туйлийн шударга байхыг хичээгтун. Хариултын хувилбарууд дотор “сайн” эсвэл “муу” гэж бахгүй учир таны хувьд аль тохирохоо сонгоорой. Хариултаа зөв сонгосон эсэхээ хянаарай. Алдсан бол цэвэрхэн гаргацтай засч болно.
Тест
1.Би......... их сэтгэл хангалуун байдаг. 
А.    Миний ажлийг сайшаахад 
Б.    Ажлаа сайн хийснээ ухамсарлах үед 
В.    Намайг най нөхөд хүрэлснийг ухамсарлах үед
2 Хэрвээ би хөл бөмбөг /гар бөмбөг, сагсан бөмбөг/ тоглохын тулд 
А.    Тоглолтын тактикийг сайжруулах дасгалжуулагч байх байсан 
Б.    Алдартай тоглогч байх байсан 
В.    Багийн сонгогдсон ахлагч байх байсан
3. Минийхээр сайн багш сурган хүмүүжүүлэгч гэдэг бол 
А.    Суралцагч хүн тус бүрийн сонирхсон хандлагыг тодруулдаг байх ёстой 
Б.    Суралцагчийг өөрийн сонирхон сэдвээр мэдлэгээ гүнзгийрүүлэхийг уриалдаг байх ёстой 
В.    Хамт олны өмнө хэнийг ч айж эмээлгүйгээр саналаа хэлдэг байх ёстой
4. Надад....... хүмүүс таалагддаг 
А.    Ажлаа бүтээсэндээ баярласан 
Б.    Хамт олны дотор ажиллахдаа дуртай байдаг 
В.    Өөрийн ажлаа бусдаас илүү гүйцэтгэхийг эрмэлздэг
5.Миний найз нар......... байгаасай 
А.    Боломж олдвол хүмүүст тусалдаг 
Б.    Надад үнэнч 
В.    Сонирхолтой, ухаантай
6.Сайн найзуудынхаа..... талыг үнэлдэг 
А.    Хэнтэй ч сайн харилцаа тогтоодог 
Б.    Үргэлж итгэж найдаж болох 
В.    Намайг шүүмжилдэг
7......... ерөөсөө дургүй 
А.    Миний ямар нэг зүйл бүтэхгүй бол 
Б.    Нөхөдтэйгөө харьцаа муудахад 
В.    Намайг шүүмжилхэд
8. Минийхээр муу сурган хүмүүжүүлэгч хүн... 
А.    Өөртөө төөлөгддөггүй оюутан сурагчийг илээр доог тохуу хийн шоолдог 
Б.    Хамт олон дотор өрсөлдөөний уур амьсгал бий болгодог 
В.    Зааж буй хичээлээ хангалттай сайн мэддэггүй
9. Хүүхэд байхад надад хамгаас илүү таалагддаг байсан зүйл 
А.    Найз нартайгаа цагийг өнгөрөөх 
Б.    Гүйцэтгэсэн ажлаа сайн гүйцэтгэсний дараа магтах 
В.    Намайг магтах

10. Би  ... хүнтэй адил байхыг хүсдэг. 
А.   Амьдралдаа амжилт гаргасан. 
Б.   Өөрийнхөө ажилдаа дур сонирхолтой. 
В.   Нөхөрсөг дотно байдлаараа бусдаас ялгардаг.
11. Сургууль бол хамгийн түрүүнд ... үүрэгтэй. 
А.   Амьдралд бэлтгэх 
Б.   Юуны өмнө тухайн хүний авъяас чадварыг хөгжүүлэх 
В.   Хүмүүсийг хоорондоо харилцан туслалцдаг болгож хүмүүжүүлэх
12. Хэрвээ надад чөлөөт цаг хангалттай их байвал би ингэж ашиглана. 
А.   Найзуудтайгаа харилцахад 
Б.   Амралт болон зугаа цэнгэлд 
В.   Өөрийгөө боловсруулахад, сонирхсон ажилдаа зориулна.
13. Би амжилтанд хүрэхийн тулд ... хэрэгтэй. 
А.   Өөртөө таапагддаг хүмүүстэй ажиллах 
Б.   Ажил маань надад сонирхолтой байх 
В.   Намайг их урамшуулдаг байх
14. Би ............. дуртай 
А.   Бусад хүмүүс намайг үнэлэхэд 
Б.   Ажлаа сайн гүйцэтгээд сэтгэлийн ханамж авахад 
В.   Найз нартайгаа цагийг сайхан өнгөрүүлэхэд 
15. Хэрвээ миний тухай сонинд бичихээр болвол би  хүснэ. 
А.    Миний сонирхдог спорт, ажил, сонирхолтой ажил зэргийн тухай бичихийг 
Б.    Миний үйл ажиллагааны тухай бичихийг 
В.    Миний ажилладаг хамт олны тухай бичихийг хүснэ.
16. Хэрвээ багш....би сайн суралцана 
А.    Намайг хувь хүний үүднээс авч үзэж хандвал 
Б.    Миний сонирхлыг хичээл рүү татаж чадвал 
В.    Судалж байгаа асуудлыг хамт олноор хэлэлцүүлбэл
17. Миний хувьд хамгийн хэцүү зүйл бол 
А.    Намайг доромжилох 
Б.    Чухал ажил амжилтгүй болох 
В.    Найз нөхдөө алдах
18. Би........илүү их үнэлдэг. 
А.    Амжилт 
Б.    Хамтын ажиллагааны боломж 
В.    Эрүүл саруул оюун ухаан
19. Би  ... хүмүүст дургүй 
А.    Бусдыг өөрөөсөө дор гэж боддог 
Б.    Үргэлж маргалдаж зөрчилдөж байдаг 
В.    Апиваа шинэ зүйлээс татгалздаг.
20. Надад....... аятайхан байдаг 
А.    Маш чухал ажпууд дээр ажиллах 
Б.    Олон найзтай байх 
В.    Намайг шагшин гайхаж байвал
21. Минийхээр удирдагч хүн юуны өмнө.... 
А.    Нийтэч 
Б.    Нэр хүндтэй 
В.    Хатуу шаардлагатай байх ёстой 
22. Би чөлөөт цагаараа.......номыг дуртайяа уншина 
А.    Хүмүүстэй сайн харилцаа топгоож найзуудтай болох тухай 
Б.    Алдартай, сонирхолтой хүмүүсийн амьдралын тухай 
В.    Шинжлэх ухаан, техникийн сүүлийн үеийн ололтын тухай 
23. Хэрвээ би хөгжмийн авъяастай байсан бол.... болох байсан 
А.    Хөгжмийн удирдагч 
Б.    Хөгжмийн зохиолч 
В.    Гоцлол хөгжимчин 
24. Би........ хүсэх байсан 
А.    Сонирхолтой уралдаан санаачлахыг 
Б.    Уралдаанд ялахыг 
В.    Уралдааныг зохион байгуулан удирдахыг 
25. Надад........мэдэх нь чухал санагддаг 
А.    Юу хийхийг хүсэж байгаагаа 
Б.    Зорилгодоо яаж хүрэхийг 
В.    Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг яаж зохион байгуулахыг 
26. Хүн....... эрмэлзэх ёстой. 
А.    Бусдыг сэтгэл хангалуун байлгах 
Б.    Эхлэзд өөрийн ажлыг гүйцэтгэх 
В.    Ажил хийж байхад нь буруушаахгүй байх 
27. Чөлөөт цагаараа ... амрахыг илүү чухалчилдаг 
А.    Найзуудтайгаа харилцах 
Б.    Зугаатай кино үзэх 
В.    Өөрийн дуртай ажлаа оролдох 



Түлхүүр


Я
О
Д
Я
О
д
2
3
Б
А
В
В
А
Б
16
17
А
А
В
В
Б
Б
4
5
Б
В
Б
А
А
В
18
19
А
А
Б
Б
В
В
6
7
В
В
А
Б
Б
А
20
21
Б
В
Б
А
А
В
8
9
А
В
Б
А
В
Б
22
23
Б
В
А
А
В
Б
10
А
В
Б
24
Б
В
А
11
12
Б
Б
В
А
А
В
25
26
А
В
В
А
Б
Б
13
14
В
А
А
В
Б
Б
27
Б
А
В

9 сэтгэгдэл

  1. Anonymous Says:
  2. Ойлгомжтой юм бичээсэй. Ямар мал бэ?

     
  3. Anonymous Says:
  4. uuruu 1 unshad uzchix

     
  5. Zochin Says:
  6. Sain bn uu. Ih sonirholtoi sudalgaa bnaa. Daanch hariugaa yaaj avhaa oilgohgui bna. Buh bodomjuudaa tus burt ni nem gesen bna. Buh bodomjiin niilber 3 l gariishde. Negd ni zaaval 2, nogood ni zaaval 0, uldsen ni 1 iig ogoh yostoi yum bol. Hariugaa yaaj avah ter Я О Д usegnuud deer yug yaaj onoogood hariugaa avah talaar iluu oilgomjtoi bichvel bayarlana.

     
  7. Anonymous Says:
  8. yu wee? hariugaa yaj medhiin bee? joohon oilgomjgui yumaaa...ug ni asuultuud ni dajgui yum.. daanj hariuga medej chadkuu bn... sain tailbarlaad uguuch? tghuu? tulhuuriig ni?...

     
  9. Unknown Says:
  10. This comment has been removed by the author.  
  11. Anonymous Says:
  12. Өө ямар сонин юм бэ!!! Шал дэмий цаг үрчихлээ. Ойлгомжгүй хачин юм хийчихсэн байх юм?

     
  13. Anonymous Says:
  14. НЭЭРЭЭ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ БАЙНА

     
  15. Unknown Says:
  16. ойлгомжтой байна аа. Я давамгайлбал Өөртөө хандсан /Я/- Түгшүүр, цухалдуу зан, өрсөлдөх сонирхол, эрх мэдэл, байр суурь олж авахыг эрмэлзэх, урамшуулал шагналд дуртай.
    Харлцаанд хандсан /О/- ямар ч нөхцөлд хүмүүстэй харлцаа тогтоох, хамтран ажиллах сонирхолтой ч ихэнхи тохолдолд хүмүүст чин сэтгэлээсээ тусламж үзүүлэх эсвэл ганцаараа тодорхой даалгавар биелүүлэх чадвар сул, бүлгээс хамаралтай, хүмүүстэй дотносох хэрэгцээтэй
    Ажил хэрэгч чиглэсэн /Д/- Энэ нь өөрийн үзул санааг ажлийн сонирхолд нийцүүлсэн, ажлийг илүү сайн гүйцэтгэх, ажил хэргийн асуудлыг шийдвэрлэх явдал. гээд ойлгоход ядах юм алга. баярлалаа .

     
  17. Bayaraa Says:
  18. баярлалаа , стрессийн түвшинг тодорхойлдог ямар ямар аргууд байдаг вэ

     

Post a Comment

Админ

Хэрэгтэй сайтууд

Архив

Алжаалаа тайл...