Тусламж...

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.

Нийт үзсэн

Улаанбаатарт..

Хамгийн их уншсан

Followers

Хайлт

Powered by Blogger.

Бие даалт ба нэмэлт оноо! 

Хаврын урь ороод хүн бүхний сэтгэл ямар нэг хэмжээгээр гэгэлзэж байгаа нь байгалийн ёс. Хотын гудмаар алхаж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөмөөр байгаа биз? Гэвч яг одоо ХИЧЭЭЛ гэдэг та бүхний хамгийн чухал зүйл болохыг сануулья.  Цаг хугацаа маш хурдан өнгөрнө шүү. Эртхэн дээр нь бие даалтуудаа цаг алдалгүй өгөөд байвал та бүхэнд хэрэгтэй. Зөвхөн энэ хичээл дээр гэлтгүй бүх хичээлээ шалгаж үзээрэй. Шалгуулаагүй, асуугдаагүй, гэрийнхээ даалгаврийг хийгээгүй зүйл үлдсэн юм биш биз??

Бие даалтын ажлыг нийтэд нь 25 хүртэл оноогоор үнэлдэг. Дараах даалгавруудыг оюутан бүр хийж гүйцэтгэх ёстой. Үүнд


Бие даалтын сэдэв
Хамгаалах хугацаа
Авах ёстой оноо
Хугацаанаас хамаарсан график
I
II
III
IY
1
Сэтгэлзүйн онцлогийг судлах
Y, YI, YII, YIII
7
8
7
7
6
2
Харилцааны сэтгэлзүйн эссе бичих
IX, X, XI, XII
8
9
8
8
7
3
Реферат, илтгэл
XIII, XIY, XY, XYI
10
11
10
10
9
  

Жич: Бие даалтын ажил тус бүрийг 4 долоо хоногийн дотор багтаж хамгаалах ёстой. Хугацаа хэтэрсэн ажлыг хүлээн авахгүй бөгөөд тухайн бие даалтын ажлыг хэд дэх долоо хоногт хийж гүйцэтгэсэн гэдгээр авах оноо ялгаатай байгаа болно. 

Нэмэлт оноог хэрхэн авах вэ?
Оюутан өөрөө сонирхсон тохиолдолд нэмэлт оноо авч болно. XY, XYI долоо хоногт энэхүү оноог авах боломжгүй. Дараах даалгавруудаас хийж болно. Үүнд:

-Блог дээр тавигдсан "Эрчүүд Ангаргаас, хүүхнүүд Цолмонгоос", "Бяслаг минь хааччихав аа?"
-Сэтгэлзүйн сонирхолтой туршилт, судалгааны чиглэлээр мэдээлэл хийх /3 хүртэл оноо
-Сэтгэлзүйн онолын үзэл баримтлалуудаас товчлол хийх /хэмжээнээс хамааран 5 хүртэл оноо
-Сэтгэлзүйн үзэгдлийн талаар эссе бичих /3 хүртэл оноо
-Сэтгэлзүйн сүүлийн үеийн судалгааны талаар орчуулга хийх, эхийн хамт /хэмжээнээс хамааран 5 хүртэл оноо

1 Responses to Бие даалт №2 авж байгааг мартаагүй биз?

  1. Anonymous Says:
  2. лекцүүд тавьж өгсөнд баярлалаа багшаа, энэ их сонирхолтой блог байсан. дээр нэг орж үзээд коммент үлдээлгүй гарчихсан юм. би сэтгэл судлалыг их сонирхдог л доо. тийм болохоор энэ блогийг байнга ажиллуулж байвал их гоё байна

     

Post a Comment

Админ

Хэрэгтэй сайтууд

Архив

Алжаалаа тайл...