Тусламж...

Та бүхэн хэрэгтэй мэдээлэл рүүгээ орохын тулд гарчиг дээр нь дараарай. Сэтгэгдэл бичихийн тулд сонгох цэснээс Anоnуmous сонголтыг сонгон хүссэн сэтгэгдэлээ бичих боломжтой.

Нийт үзсэн

Улаанбаатарт..

Хамгийн их уншсан

Followers

Хайлт

Powered by Blogger.

эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа
Бэлтгэсэн : Ж.Эрдэнэчимэг
                   Э. Уянга
                   Г.Анхжаргал
                   Ж.Маргад
5-3 ын авьяслаг оюутандаа баяр хүргэе !
 

1 Responses to Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа ( 5-3 семинар )

  1. Сэтгэл зүйч нарын стресс, сэтгэлийн хямрал, цочролыг тайлна.

    Сэтгэл зүй, сэтгэл судлал гэдэг нь сэтгэлийг судлах ухаан. Сэтгэл бол бидний оршин тогтнохуйн олон түвшний нэгээхэн л түвшин. Далайтай зүйрлэвэл далайн гадаргуу давалгаа хуйлрал долгио нь сэтгэл бөгөөд далайн гүнд намуун тогтуун тайван амгалан. Та тэр дотоод гүнрүү зорчиж, сувдаа түүж, эсвэл нефтээ олборлож болно.
    2004 онд намайг Энэтхэгт сурч байхад АНУ-д нэгэн сэтгэл зүйч "Хэрхэн эерэг бодлыг өөрт бий болгох вэ?" гэдэг номоо бичээд хэвлэгдэхээс өмнө амиа хорлосон тухай уншиж байсан. АНУ нэг сэтгэл зүйчид оногдох үйлчлүүлэгч болон зөвлөгаө авагчийн тоогоор дэлхийд нэгдүгээр ордог боловч ард иргэдийн дунд хамгийн их хүчирхийлэлийн гэмт хэрэг бүртгэгдсэн орноор ордог. 2013 оны байдлаар 10 сая хэрэг бүртгэгдсэн статистик тооцоо бий. Сэтгэл зүйчид нь маш их ачаалалттай ч өөрсдийн ажлын ачаалал стрессээ яаж хэрхэн тайлдаг юм бол? Тэд бясалгал иог хийдэг гэвэл хилсдэхгүй болов уу.
    Би оюутны амралтаараа Амьдрах урлагийн олон улсын төв аашрамд очиж оюуны алжаалаа үргэлж тайлдаг ба тэнд байхдаа Америкаас ирсэн нэг настай эгчтэй хамт Амьдрах урлагийн багш бэлтгэх эхний шатны курст сууж байх үедээ танилцлаа. Тэр эгч надад эхлээд юу хийдгээ хэлэхээс цааргалаад байсан учир түүнээс нэг их зүйл асуусангүй.
    Дараа өглөөний иогын дасгал дээр ирэхдээ нэг л зүйл биш байгааг анзаарсан ба иогын асаан бясалгалаа дуусаад гал тогоо руу өглөөний цайндаа орох зуур би түүнээс сониучирхан нэг хөхөө яасан юм бэ гэж шууд асуучлаа. Тэр эгч надад миний мэргэжил бол нийгмийн сэтгэл зүйч. Ажлын ачаалал стрессээсээ болоод хөхний хорт хавдар тусч тайруулсанаа хэллээ.
    Хэрвээ та сэтгэл зүйч дээр зөвлөгөө авагч буюу эмчлүүлэгч бол 5, 10, 15 жил очиж үйлчүүлдэг ба түүнээс нэг их хэтрээд байдаггүй ба эмчлүүлэгч чад хийдэг эсвэл сэтгэл зүйч өөрөө. Учир нь хэн нэг нь сэтгэлээ сэтгэлийн түвшинөөсөө залж, удирдаж чаддаггүй юм байна. Зөвлөгөө өгөх, сэтгэцийн эмгэг судлал зэрэг нь эхэндээ ач тусаа өгөх юм шиг санагдавч, урт удаан хугацааны туршид энэ нь бүрэн гүйцэд эмчилгээ болж чаддаггүй нь ийм учир шалтгаантай аж. Өөрөө өөртөө эерэг бодлуудыг хүчлэн суулгах нь хангалтгүй төдийгүй, эргээд хуучин хэвэндээ бахь байдагтаа орж дордох нь бий. Сэтгэл гутралын эсрэг эмүүд нь нэгэн адил эхэндээ тустай юм шиг санагдах ба яваандаа уг эмийн хандлагаас чөлөөлөгдхөөс илүүтэйгээр түүнээс илүү хамааралтай болгодог байна.
    2004 онд АНУ Иогын үйлдвэрлэлээрээ 5 тэрбум долларын эргэлтийн орлоготой байсан бол 2014 онд энэ нь 5 дахин буюу 25 тэр бум гаран доллар болсон байна.
    Амьсгалын нууцыг мэдсэнээрээ амьдралаа өөрчлөн шинэчилж болно. Амьсгалын янз бүрийн техникүүд ‘Сударшан крия’ зэрэг нь амьдрах хүчийг, цаашлаад сэтгэлийг тогтворжуулдаг.
    Амьдрал аз жаргал өвчин хоёрын хослол юм. Өвчин зайлшгүй харин зовиур шаналал таны сонголтынх. Амьдралын талаар өргөн ойлголттой байхуй нь зовиуртай шаналалтай үед урагшлах сэтгэлийн тэнхээг танд өгдөг. Та энэ дэлхийд хамгийн хэрэгтэй хүн гэдгээ мэд. Хязгааргүй өөрийн боломж бололцоогоороо, гагцхүү та өөртөө бус, өрөөл бусдад хөөр хөгжөөн, аз жаргалын эх ундаргыг бэлэглэх нь энэ амьдрал юм.

    https://www.youtube.com/watch?v=a-qRq24dBDg&feature=youtu.be

     

Post a Comment

Админ

Хэрэгтэй сайтууд

Алжаалаа тайл...