Эрчүүд Ангарагаас, хүүхнүүд Цолмон гарaгаас 2-р хэсэг
Ангарагийнхан хожих/хожигдох философи буюу би хожиж байвал чиний хожигдох ердөө хамаа байхгүй гэсэн сэтгэхүйтэй. Харин дурлалд автахаар хамгийн шилдэг чанарууд нь давамгайлна. Цаад хүндээ тодорхой хэмжээгээр тусалж чадах юм байна ойлгон өөрийхөө хүчин чадал, нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө харуулах сайхан боломж юм. Бусдын төлөө анхаарал тавьж эхлэх ба цаад хүн нь аз жарАнгарагтай байвал хичнээн саад бэрхшээлийг давахад ч бэлэн болно. Энэ нь түүнд бас аз жарАнгарагыг авчирна. Эрчүүд хайраар дутагдаж явдаг бөгөөд өөрсдөө ч үүнийгээ мэддэггүй. Хайр сэтгэл нь бүтэлгүйтвэл бусдын талаар хайхрахаа болин сэтгэлээр унана. Яагаад сэтгэлээр унаад байгаагаа ч ойлгохгүй. Эрчүүдийн хувьд тэдний хүч чадал нь юунд ч хэрэггүй болох нь чимээгүй үхэл л гэсэн үг. Эрчүүд хүн алдаа гаргаж болно, хүн бүгдийг хийж чаддаг байх албагүй гэдгийг ухамсарлах нь хамгийн чухал байдаг.
Хүүхнүүдийн хувьд сэтгэлээр унах үедээ хажуудаа нэг нэгнийг хань татах ба бусдаар хайрлуулж халамжлуулахыг хүснэ. Үүний эсрэгээр эрчүүд сэтгэлээр унах үед ганцаараа байхыг эрхэмлэдэг. Цолмонгийхон хожигдох/хожих гэсэн философи буюу бусад нь болж байвал би хамаагүй гэсэн сэтгэхүйтэй. Гэхдээ бусдад өгсөөр байгаад сүүлдээ залхдаг. Тэгэхээр үүнээс сэргийлэхийн тулд хүүхнүүд хэмжээ хязгаар тогтоон эрчүүдийг тэр хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг мэдрүүлж сурах хэрэгтэй юм. Жишээ нь өөрийг нь үл хүндлэн харьцаж эрчүүдэд хандан "Чиний надтай харьцаж буй байдал чинь таалагдахгүй байна. Дахин ингэж харьцах юм бол би энэ өрөөнөөс гарч явлаа" гэж хэлж болох юм. Мөн эрчүүдэд юу хүсэж байгаагаа шууд хэлж сурах хэрэгтэй. Ихэнх хүүхнүүд энэ тал дээр их алддаг.
өөр хэлээр хэрхэн харилцах нь: Ангарагийнхан болон Цолмоныхон хэдийгээр ижил үг хэрэглэж ярьдаг боловч үгний утга нь гараг бүрт өөр утгыг агуулдаг учир ямар нэгэн үл ойлголцох байдал үүсэхэд тухайн үгийг орчуулах толь бичгийг хардаг байсан ба хэрвээ тэнд тэр үг нь байхгүй байх тохиолдолд "орчуулагч"-ийн тусламжийг авдаг байна. Энэ нь орчин үеийн бидэнд тохиолдсон хэвээр байна.
Жишээ нь: "Энэ гэр дандаа хөглөрч байх юм" гэж хүүхнүүд гомдоллоход эрчүүд үүнд нь өрөвсөн "Гэр маань дандаа муухай байдаггүй" гэж сөргөнө. Үнэн чанартаа хүүхнүүд "Би өнөөдөр жаахан амармаар байна. Гэтэл гэр маань хогондоо дарагдчихаж. Чи минь намайг ганцаараа гэрээ янзал гэж хэлэхийн оронд хамт цэвэрлэе гэж хэлээсэй" гэж хүсэж байдаг.
Бас нэгэн жишээ : "Юу ч хийсэн бүтэхгүй юм" гэхийг эрчүүд маань "Чи юу ч хийж чадахгүй юм. Чиний үгэнд ороогүй бол юмс арай өөр байх байсан гэж байна" хэмээн сэтгэнэ. Үнэн чанартаа "өнөөдөр миний ажил төрөл нэлээн бүтэлгүй байлаа. Чиний минь нөмөр нөөлөг өдийд л хамгийн их хэрэгтэй байна" гэсэн утгатай байдаг.
Эрчүүд маань хүүхнүүдийн хэлж буй зүйлийг зөвөөр ойлгох нь чухал байхад хүүхнүүд маань эрчүүдийн ор тас дуугаа хураасан үеийг нь зөв ойлгон, өөрийг нь үл ойшоож байна хэмээн буруу ойлгож болохгүй юм.
Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, өөрийн мэдэхгүй зүйлтэй таарахаараа, сэтгэл нь хямарсан үед, өөрөө өөрийгөө олох гэж хичээх үед эрчүүд маань дуугаа хураадаг. Харин үүний эсрэгээр хүүхнүүд мэдээлэл цуглуулах, өөрийнхөө юу хэлэх гээд байгааг олох, сэтгэл хямралаас гарах, нөгөө хүнээ таньж мэдэн дотно харилцаа тогтоохын тулд ярьдаг. Эрчүүд маань агуйдаа нуугдсан үед юу бодож байгааг асуух, өөрөөс нь холдон дуугаа хураасныг буруушаах, агуйг нь гарч ирэх хүртэл нь сахих, санаа зовох хэрэггүй гэж хүүхнүүддээ хэлмээр байна. Түүний оронд ямар ч зүйл тохиолдсон өөрөө шийдэж чадна гэдэгт нь итгэлтэй байх хэрэгтэй.
Эрчүүд эрзээн лугаа адил. Эрчүүдийн аливаа хүнтэй ойртон дотносох мөчлөгийг эрзээнтэй зүйрлэж болно. Хэт дотно болоод ирэхээр хөндийрөн эрзээн сунаж болох хамгийн хол зайд холдоод буцаж ирэхдээ илүү их инерцтэй болж ирдэг. Ингэснээр өөрийнхөө эрх чөлөөт байдлыг мэдэрдэг байна. Энэ нь байгалийн зохилдолгоо бөгөөд эрчүүд хүүхнүүдийн аль аль нь буруугүй юм. Үүнийг ойлгохгүйгээс болж янз бүрийн асуудал үүснэ. Эрчүүд ингэж холдсоноор өөрөө өөрийгөө олохыг хичээх ба үзэл бодолд нь тодорхой хэмжээний өөрчлөлт орно. Найз хүүхэнтэйгээ хамт байхыг тэвчиж чадахгүй байснаа бага зэрэг холдоод ирэхээр түүнгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй юм байна гэдгээ ухаарна. Тэгээд нөгөө хүнээ илүү их хайрлах хүсэлтэйгээр буцаж ирнэ. Үүний эсрэгээр хүүхнүүд маань холдож явсан тохиолдолд буцаж ирэхдээ дотносох гэж нэлэээн хугацаа шаардана. Хүүхнүүд маань үүнийг ойлгоход нэлээн түвэгтэй байдаг ба энэ үед өөрөө ямар зүйлийг буруу хийснээ ойлгох гэж нэлээн сандран тэвдэнэ. Энэ үед эрчүүдийн хөндийрөх үе нь дуусахыг хүлээж ямар нэгэн байдлаар элдэв асуулт асуух хэрэггүй. Энэ нь түүнийг улам цаашаа түлхэнэ. Энэ үеэ дуусахаар эрчүүд илүү халамжтай болон юу ч тохиолдоогүй юм шиг аашилна. Энэ үед нь олон асуултаар булалгүйгээр яриа эхэлбэл эрчүүд маань аяндаа өөрийн санаа зовоож асуудлаа ярьж эхэлнэ. Хэрвээ эрчүүд маань зайгаа авахгүй бол яваандаа сонирхлоо алдан идэвхгүй болно. Тэгэхээр хүчтэйхэн чавхдан зайгаа аваад илүү эрч хүчтэй болон ирэхийг тэвчээртэйгээр хүлээж суухыг хүүхнүүддээ зөвлөх байна.
Хүүхнүүд усны давалгаа лугаа адил Хүүхнүүд өөртөө сэтгэл ханамжтай байх үед өөрийгөө хүндлэх сэтгэл нь оргилдоо хүрэх ба гэнэт сэтгэл санаа нь өөрчлөгдөн өөрийгөө хүндлэх сэтгэл нь харанхуй ёроолыг мөргөх ба түүнээс хойш ахин дээшилэх гэх мэтээр өдөр шөнө солигдож буй мэтээр ээлжилнэ. Эрчүүд хүүхнүүдийг сайхан байх үеийг хараад тэр нь мөнх үргэлжлэх мэтээр сэтгэнэ. Хэрвээ энэ хүнд үеээ туулж байх үедээ хүний хайр халамжийг мэдрэх юм бол сэтгэл нь хэдийгээр давалгаалж байх боловч хэмжээнээс хэтэрсэн их хэмжээгээр давалгаалахаа болино. Хүүхнүүдийн сэтгэлээр унах үедээ дараахи үгийг нэлээн элбэг хэрэглэнэ: "Хийх зүйл дэндүү их байна даа, Юу болсныг би ойлгосонгүй, Би үүнээс илүү ихийг хийж чадахгүй нь г.м" Эрчүүд маань хөрөнгө мөнгө бүх зөрчлийг шийднэ гэж итгэдэг боловч хүүхнүүд маань санхүүгийн талаар хэрэгцээ нь хангагдаад ирэхээр сэтгэл санааны хэрэгцээ нь хангагдаагүй байгааг хараад урьдын адил сэтгэлээр унасаар байдаг.
Эрчүүд болон хүүхнүүдийн сэтгэл хөдлөл Эрчүүд, хүүхнүүдийн нэн түрүүнд дараахи сэтгэл санааны дэмжлэгийг нөгөө хүмүүсээс хамгийн их хүсэн хүлээж байдаг.
Хүүхнүүд: Халамж, Ойлголцол, Хүндлэл, Үнэнч сэтгэл, Баталгаа - аливаад бүрэн дүүрэн итгэх итгэлийг байнга баталгаажуулах
Эрчүүд: Итгэл, Хүлээн авах, Хүндэтгэх, Хүлээн зөвшөөрөх, Бахархах, Зоригжуулах
Хэрүүл маргаанаас хэрхэн зайлсхийх: Бие биенээ хайрлаж хүндлэх харьцаанд өөрсдийн ялгаатай тал болон санал зөрөлдөхөөс авахуулаад ойр зуурын маргааныг зохицуулах хэрэг гарна. Ихэнх хосууд санал зөрөлдөж байснаа маргалдан сүүлдээ ямар ч сануулгагүйгээр дайн уруу шилжинэ. Бие биенээ энхрийлж ярьдаг байснаа ор тас дуугарахаа больж бие биенээ буруутгах, гомдоллох, ихийг шаардах, эсэргүүцэх, үл итгэх байдал зэрэг нь үүсч эхэлнэ. Энэ байдлаар маргалдсанаар бие биеээ гомдоохоос гадна харилцаандаа маш том сэв суулгана. Тэгэхээр хамгийн чухал нь маргалдахгүй байхыг хичээх. Үүний оронд тухайн хэлэлцэж буй асуудлын сайн муу талыг зөвшиж ярилц. Үнэн санаанаасаа, маргалдахгүйгээр өөрийн хүсэж буй зүйлийн талаар тохиролцоо хийж болно шүү дээ. Зарим хосууд хэрэлдсээр байгаад хайр сэтгэл нь унтардаг бол зарим нь хэрүүлээс зайлсхийхийн тулд дотроо юу бодож байгаагаа ердөө ил гаргадаггүй. Энэ хоёр эрс тэсийн хоорондох тэнцлийг олж сурах нь хамгийн чухал юм. Бидний юу хэлж буй нь биш харин ямар өнгөөр хэлж буй нь хамгийн ихээр гомдоодог. Эрчүүд маргаанд орохдоо өөрийгөө зөв гэдгээ харуулахыг чухалчлаад хүнд халамжтай, хүндэлж харьцдаг зан чанар нь бараг алга болдог. Цаад хүн өөртэй нь маргалдаж байна хэмээн бодож өөрөө маргааныг эхэлж байгаагаа анзаардаггүй. Үүний адилаар хүүхнүүд маань маргалдахдаа дуу хоолойнд нь үл итгэх байдал цухалзуулж байгаагаа анзаардаггүй. Энэ нь эрчүүдийг нэлээн эмзэглүүлнэ. Хэрүүлд хоёр хүн оролцдог боловч нэг нь эхэлж түүнийг зогсоох хэрэгтэй байдаг. Хэрэлдэхээр болбол аль аль нь хэсэгтээ дуугарахаа больж нөгөө хүндээ юуг өгч чадахгүй байгаагаа ойлгох гэж хичээгээрэй. Тэгээд хэсэг хугацааны дараа дүрэлзсэн их уур хилэн намжсан хойно бие биенээ хайрлаж хүндэлсэн байдлаар харьцвал байдал хүндрэхээс сэргийлж чадна.
Дараахи дөрвөн зан харьцаа аливаа харилцааг сэвтээнэ:
1. Тэмцэх - Энэ зан нь ангарагийнханаас гаралтай ба аливаа яриа буруу тийшээ эргээд ирэх үед шууд өөрийгөө хамгаалах байдалд шилжин цаад хүнээ шүүмжлэх, буруутгах зэргээр муу муухай бүхнээр булахаар үзэлцэнэ.
2. Зугтаах - Энэ нь мөн ангарагийнханаас гаралтай бөгөөд аливаа асуудалтай нүүр тулахын оронд шууд зугтана. өөрсдийн санал зөрж буй асуудлаа ярьж шийдвэрлэхээс зугтах ба нөгөө хүнээ үүнийхээ төлөө чадахын тулд ердөө хайрлахаа больж эхэлнэ.
3. Хуурамч зан - Энэ нь цолмонгийнхнаас гаралтай зан юм. Аливаа асуудалтай тулгаран сэтгэл зүрхээ шархлуулахаас айн ямар ч бэрхшээл саад байхгүй, бүх юм хэвийн байна хэмээн харагдуулахыг хичээнэ. өөрийн хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөлөө золиослон байж аливаа зөрчлийг гаргуулахаас сэргийлнэ.
4. Хураагч - Энэ нь зан мөн цолмонгийнхны зан бөгөөд маргалдахын оронд цаад хүнийх нь сэтгэлийг гонсойлгож буй бүх гэм зэм, хариуцлагыг өөрийнх нь буруу гэж хүлээж авна.
Эрчүүд цаад хүндээ хайрлагдаж байна гэдгээ мэдэрч байвал ямар ч ялгаатай тал, маргааныг давж гарч чаддаг. Мөнгө төгрөг, үүрэг хариуцлага гээд олон зүйлийн талаар эрчүүд маань маргалдаад байгаа юм шиг хэрнээ үнэн хэрэгтээ дотроо хайрлагдаж чадаагүйдээ бухимдсаных юм. өөрөөр хэлбэл эрчүүд хүүхнүүдийн аль аль нь сэтгэл хөдлөлийн хамгийн үндсэн хэлбэрүүд нь хангагдаж чадаагүйн хэлбэр юм.
Эрчүүд хэрхэн маргааныг эхэлдэг вэ? Эрчүүд маань хүүхнүүдийн үзэл бодлыг няцааснаар маргааны үндсийг тавьдаг байна. Тухайн зүйл яагаад нөгөө хүнийг эмзэглүүлснийг мэдэхийн оронд "Юун сүртэй юм бэ?" "Юун хачин юманд санаа чинь зовж байдаг юм бэ?" гэх мэтээр нөгөө хүнийг сэтгэлээр унах ёсгүй мэтээр сэтгэнэ. Харин хүүхнүүд маань өөрсдийнх нь яагаад сэтгэлэээр унасан учрыг асуулгахыг хүсэж байдаг.
Хүүхнүүд хэрхэн маргааныг эхэлдэг вэ? Хүүхнүүд маань өөрсдийн бодож санасанаа шууд хэлдэггүйгээс болж маргааны үндсийг тавьдаг. Жишээ нь эрчүүдийг оройтож ирэхэд "Чамайг оройтоход миний дургүй хүрч байна" юм уу " Чамд ямар нэгэн тохиолдсон байх вий дээ" хэмээн бодон санаа нь зовж сууж байдаг ч нөгөө хүнээ ирэхээр өөрийнхөө юу бодож байснаа хэлэхийн оронд "Чи яагаад оройтов оо" эсвэл " Яагаад утасдсангүй вэ?" гэж асууна. Ингэж асуухад хоолой нь оройтож ирснийг хүлээж зөвшөөрөхгүй байгааг нь илтгэнэ. Эрчүүд энд өөрт нь итгэхгүй байгаад дургүйцэн өөрийгөө хамгаалж эхэлнэ. Хүүхнүүд өөрт нь итгэхгүйг байгааг хараад хөндий хүйтэн болж эхэлнэ. Хэрвээ хүүхнүүд маань "Чиний оройтож ирж байгаа чинь ердөө таалагдахгүй байна. Дараа оройтохоор бол утасдаж хэлж байгаарай" гэж хэлбэл эрчүүдэд итгэж, тэднийг хүлээн зөвшөөрч буйн хэлбэр бөгөөд үүнд нь эрчүүд голдуу "өнөөдөр хоцроод чамайгаа гомдоосон бол уучлаарай" гэж хүлцэл өчсөнөөр маргалдахгүйгээр асуудлыг шийдэж чадаж болно.
Эсрэг хүйсийн хүмүүсээс хэрхэн оноо авах вэ? Эрчүүд хүүхнүүдэд том юм авч өгвөл том оноо авна гэж бодон хүчээ цөөхөн том зүйлд зарна. Үнэндээ хүүхнүүдэд том жижиг зүйлийн алинд нь ч адил оноо өгч суудгыг тэд анзаарахгүй. Эрч хүч, хайр халамжаа шингээсэн бол жижиг зүйл ч жижигддэгүйг эрчүүд маань ойлгодоггүй. Ангарагийнхан нэгэн томоохон зорилгын төлөө хамаг хүч чадлаа зараад жижиг зүйлийг нэг их анхаарч үздэггүй. Энэ занг нь шүүмжилж шийтгэхийн оронд хийж буй зүйлийг нь дэмжин, сэтгэл санааны дэмжлэг үзүүлснээр эрчүүд маань аандаа жижиг зүйлийг том зүйлийн хэмжээнд авч үздэг болно.
Эхнэртэйгээ суусан эхний жилд би долоо хоногт 50 цагаар хүмүүст зөвлөгөө өгөн, ном бичих, семинар өгөх гээд маш завгүй ажилладаг байлаа. Эхнэр маань өөрт нь анхаарал халамж бага тавьж байгааг байнга сануулж хэрхэн сэтгэл нь шаналж буйг хэлдэг байлаа. Заримдаа өөрийн уйтгар гуниг, уур хилэн, айдас, харамслаа илэрхийлэн хайрлан энхрийлж дуусгасан захиаг надад бичдэг байлаа. Үүнийг бид хайрын захиа гэж нэрлэдэг юм. Үүний нэгийг та бүхэнд сонирхуулъя:
"Хайрт Жон минь ээ,
Би чамд өөрийнхөө юу бодож, юуг туулж буйгаа чамтай хуваалцахаар энэ захиаг бичиж сууна. Би чамайг юу хийхийг чинь заахгүй гэхдээ миний сэтгэл санааг минь ойлгоосой хэмээн хүснэм. Чиний ажил дээрээ хамаг зав цагаа заран надтайгаа хамт байх цаг, эрч хүчээ барж буйд миний уур их хүрч байна. Би чамтайгаа хамт илүү их цагийг өнгөрөөхийг хүсэж байна. Чи өөрийнхөө үйлчлүүлэгчдэдээ надаас илүү анхаарал халамж тавьж байгаад үнэхээр гомдож байна. Би чамайг надтай байхаас дүргүй чинь хүрдэг болох вий, чиний амьдралд тээр болох вий, миний юу бодож байгаа нь чамд чухал биш болох вий гэхээс айж байна. Хэрвээ энэ бүхнийг сонсоход хэцүү байвал намайгаа уучлаарай. Чи минь хамаг хүч чадлаараа ажиллаж буйг чинь ойлгон ихэд үнэлдэг шүү. Чиний хайрт , Бонни"
Энэ захиаг уншаад уйгагүй ажиллан гэр бүлээ дутагдаж гачигдах зүйлгүй амьдруулж байвал өөрийнхөө үүргийг биелүүлж байна гэж боддог байсан маань эндүүрэл байсныг ойлгосон юм. Тэгээд энэ асуудлыг шийдэх төлөвлөгөө боловсруулан өдөрт 8 хүнд зөвлөгөө өгдөг байснаа 7 хүн болгон цөөлж, гэртээ ердийнхөөсөө цагийн өмнө ирж эхнэрээ 8 дахь бөгөөд хамгийн чухал үйлчлүүлэгч гэж үзэн хамаг анхаарал халамжаа зарцуулах болсон юм. Хамгийн гайхалтай нь бидний харилцаа сайжраад зогсохгүй хамаг хүчээ зарцуулах шаардлагагүйгээр ажил маань урьд урьдынхаас илүү амжилттай явагддаг болов. Ар гэрийн маань уур амьсгал ажилд маань хэрхэн эерэгээр нөлөөлж байгааг тэгэхэд ойлгосон юм.
Цолмоныхон эрчүүд анх их халамжтай байж байгаад яваандаа идэвхгүй сул болдог хэмээн гомдоллодог. Ангарагийнхан ч гэсэн тэд нартай шударгаар хандахгүй байна гэж боддог. Тэгвэл ангараг, цолмон гарагийнхан хэрхэн нөгөө хүндээ оноо өгч байдгийг авч үзье.
Ангарагийнхан тэгш байдлыг хийсвэрлэн төсөөлнө: Эрчүүд нэг томоохон зүйлд бүх анхаарал, хүч чадлаа зарцуулан түүгээрээ 50 оноо авлаа хэмээн сэтгэн хойш суун амарч түүнтэйгээ тэнцэх хэмжээний анхаарал халамжийг хүүхнүүдээс авах гээд хүлээнэ. Цолмоныхон үүнд нь 1 оноо өгснийг тэд мэдэхгүй. Эрчүүдэд гэж хэлэхэд хүүхнүүд хайр шингэсэн бүх бэлгэнд жижиг томоос үл хамааран адил оноо өгнө. Хүүхнүүдэд гэж хэлэхэд эрчүүдийн энэ занг сэтгэлдээ бүү ойрхон хүлээж аваарай.
Цолмоныхон хэмжээ хязгааргүй хайрыг хийсвэрлэн төсөөлнө: Хүүхнүүд эрчүүдтэй адил оноогоо яс тооцдоггүй бөгөөд өгсөөр байгаад хоосрох үедээ цаад хүн нь өөрийнх өгснөөс бага өгснийг анзаарна. Хүүхнүүдийг өөрийнх нь өгснөөс илүү ихийг өгөөд байхад эрчүүд маань цаад хүн нь оноогоо өөрсөд шиг нь хөтөлж байгаа, өөрөө тэр их халамжийг хүлээж авах хэмжээний авлагатай гэж сэтгэнэ.
Ангарагийнхан зөвхөн асуулгаж байж өгнө: Ангарагийнхан өөрийнхөө хэрэгцээг хангаж чаддаг бөгөөд шаардлагагүй үед хүнээс тусламж гуйдаггүй. Асуугаагүй байхад туслуулна гэдэг бол бараг доромжилж байна гэж тооцогдоно. Үүний эсрэгээр Цолмоныхон цаад хүнээ анхаарч халамжилж байгаа тохиодолд асуулгүйгээр туслах нь бараг нэр төрийн асуудал болдог. Хүүхнүүд эрчүүдийг өөрсдийг нь хайрахгүй байна гэж үздэг боловч үнэн хэрэгтээ тэд маань өөрсдөөс нь хүн тусламж гуйхыг хүлээж суудаг.
Цолмоныхон оноо хэдий их зөрөөтэй байсан ч за л гэж хэлнэ: Хүүхнүүдийн санаанд оноог ягштал хөтлөх бодол байхгүй бөгөөд эрчүүдэд хайр халамжаа өгсөөр байгаад сүүлдээ дүргүйцэж эхэлнэ. Эхнэртэйгээ суусан эхний хэдэн жилд эхнэрээ байнга кинонд дагуулж явдаг байсан ба энэ нь түүнд таалагдаж байгаа гэж бодож байсан чинь нэг өдөр эхнэр маань ихэд уурсан "Яахаараа миний хүсэж зүйлийг биш дандаа чиний хүсдэг зүйлийг хийж байдаг юм бэ?" гэхэд маш их гайхсанаа нуух юун. Түүнээс хойш хааяа эхнэрийнхээ хүссэн газар хамтдаа явдаг болсон доо.
Ангарагийнхан торгуулийн оноо өгдөг: Эрчүүд хайр халамжаар дутагдаж байна, цаад хүн нь хийсэн зүйлийг нь үл ойшоож байна гэж үзвэл цаад хүнийхээ цуглуулсан онооноос торгуулийн оноог хасна. Үүнийг хүүхнүүд ойлгоход их хэцүү байдаг. Эрчүүд нэг сайхан мөчид 30 оноо өгч байгаад уурлангуут тэр оноо нь алга болно. Энэ нь шударга зүйл хэмээн эрчүүд сэтгэх боловч хүүхнүүдийн сэтгэлд улам сэв суулгадаг. Ингэж шийтгэхийн оронд цаад хүнийхээ өөрийн чинь талаар хийсэн сайхан зүйлүүдийг бодон, өөрт чинь ямар дэмжлэг хэрэгтэй байгааг шууд хэлбэл харилцаандаа сэв суулгахаас сэргийлнэ.
0 сэтгэгдэл